Хятадууд Монголтой хил залгаа аймгуудынхаа бага дунд сургуулиудыг олон улсын гэсэн нэр өгч Монгол хүүхдүүдийг олноор нь үнэ төлбөргүй элсүүлэх ажлыг эрчимтэй явуулж байгаа гэнэ. Тус сургуулийн хоол, байр, сургалт үнэгүй учир эцэг эхчүүд хүүхдүүдээ ах дүү нартай нь хамт сургахаар явуулж байгаа аж. Сургуульд сурч байгаа хүүхдүүдийн дөрөвний гурав нь монгол эмэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэхүү сургуулийн талаар Хятадын телевизээр Өмнөговь аймгаас ирж суралцаж байгаа сурагчдын тухай "Тэд яагаад Хятадад үлдэх сонирхолтой вэ" гэсэн сэдэвтэй нэвтрүүлэг хийжээ. Сургуулийн тухай мэдээллийг Дархан Монгол Нэгдэл пэйжид нэгэн Өвөр Монгол иргэн чатаар ирүүлсэн байна. Тэрбээр "Байгалийн баялгаас ч илүү үнэ цэнэтэй хүн гэсэн хүчин зүйл хяналтгүй урагшаа урсаж байна. Хүүхдийг багаас нь хятаджуулж байгааг Монголын тал анхаараасай гэж хүсэж байна" гэв.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 25 )
Gants omnogobios ch bish zondoo aimagaas mon erdenet darhanaas ch huuhduud bga
Төр засаг удирдаж бгаа эх оронч сэтгэлгуй 76 ухна юу бодож бгаа бол..
sanaa tawij zowj buiga elerhilj bga uwur mongol ah egchden bayrlala
Хятад бол манайхан шиг өнөө маргаашаа бодож улс орноо удирдадгүй хэдэн арав зуун жилийн дараахыг харж төрийн хар хайрцагаар маш санаатай явуулдаг манай ядуу байдлыг ашиглаж хятад үзэлнэвт шингээж ирээдүйд улсыхана эсрэг хооронд нь эвдэрцүүлэх гэж энэ хангамжтай сургуулиудыг монгол хүүхдүүдэд зориулж нээж байна төр засаг сургуулийн насны хүүхдийг хятадруу явулахгүй хууль гаргах хэрэгтэй эндээ арван нас хүртэл нь эх орнонч үзлээр төлөвшүүлэх боловсролын тогтолцоог бий болгох нь чухал шүү
Бичлэгийг бүтнээр нь үзлээ. Монгол хүүхдүүдийг өрөвдчихлөө. Эцэг эхчүүд, төрийн түшээдийн 100% буруу шүү. Тэднийг ирээдүй шүүх өдөр ирэх биз ээ. Тэр болтол харин энэ хүүхдүүд хужаа болох юм байна. Хүүхдүүдийн тархи цэв цэвэрхэн цаас байдаг. Түүн дээр хятадыг хайрлах, сурталчлах тархи угаалт хийж түмэн нүглээ далдлах дотор ухаан. Эргүү Монголчуудыг нүдэн дээр нь тохуурхан уусгаж байна. Хужаа цусаараа уусгаж дийлэхгүй болохоор тархиар нь уусгах шинэ аргаар үзэж байна. Ёстой нэг амар суулгахгүй ядаргаатай хувхай чулчнууд юм даа.
182.160.5.117 хужаа хог бололтой. Аятайхан байгаарай! Хятад хэл Монгол хүнд хэрэггүй. Түүний оронд Англи хэлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Дунд сургуулийн хүүхдийг Хужаад сургахыг хориглосон хууль гаргаач ээ.
бид бүх юмаараа ялангуяа бичиг үсгээрээ өвөрмонголчуудаас тэс ондоо байх ёстой.өвөрлөгчидын ард хятад байгааг мартах ёсгүй
Монгол улс иргэддээ ямар боловсрол эзэмшүүлээд байна аа Монголын боловсрол оо гэж Монгол улсад ЕБС-ийн 6-12 ангийн сурагчдын 95 хувь нь дунджаас доогуур бүр анхаарах шаардлагатай буюу муу сурдаг Дунд ахлах ангийн багш нар тийм муу сургадаг Муу сурлагатангууд байгалийн жамаар эцэг эх болно оо доо тэгээд хүүхдийнхээ даалгаврыг зааж өгч чадахгүй учраас дунд ахлах ангийн багш нарт шаардлага тавьж чаддаггүй бууж өгсөн байдалтай байдаг Ийм байхад Монголын боловсрол ямар байх нь ойлгомжтой
Зөвхөн Монгол Оростой хил залгаа Манжуурынхан Орос ,Монгол,Англиар ихэнх хүмүүс нь маш сайн ярьдаг юм байна Би өөрөө ЕБС-д 7 жил заалгасан Орос хэлээр ойлголцох гээд ч чадсангүй Моголын боловрол оо гэж Ийм л болохоор гадагшаа явж хэл сурч ирэхээс өөр арга алга шив дээ Би чинь Монголынхоо ЕБС-д сурч байхдаа Орос хэлний хичээл дээр онц дүнгээс салдаггүй байлаашд Тэгэхэд иймэрхүү л байлаа Гутамшигтай санагдсан
Хятадад өндөр төлбөртэй сурдаг шд. ЕБС нь ямар ч төлбөр авах шаардлагагүй байдаг байлгүй дээ Залуучуудаа Орос,Хятад хэлийг хоёуланг нь маш сайн эзэмшээсэй боловсролтой байгаасай гэж хүсдэг.Боловсролтой хүн аль ч улсад уусахгүй Боловсрол Амьдрах ухаан Монгол сэтгэлгээтэй хүн уусна гэж байхгүй
Улс төрчид ,төрийн өндөр өлбан тушаалтнуудХятад,Орос Англи хэлтэй байх ёстой Энэ нь тэгээд энэ улсуудад уусаад байгаа хэрэг үү
Биеэ үнэлэгчид бол өөр хятдаар ганц үггүй гараад хялбар аргаар мөнгө олохын тулд аргагүйн эрхэнд хазгай муруй хятдаар ойлголцохын тулд хэдэн үг тогтоодог
Олон жил өнгөрч дээ Зөндөө хүүхдүүд яваад сураад төгсөөд ирсэн байна Хэл сурсан .Хятадын их сургуулиудад сураад төгсөөд ирсэн л байна Хятад нөхөр эхнэр аваагүй л ирцгээсэн.Орост сурч байгаатай л адил Эрэгтэй хүүхдүүд явдаг төгсөөд ирсэн байдаг Гэхдээ эрдэм сурахдаа залхуу хойрго учраас охид арай олон байдаг байх Хоёр хөршийнхөө хэлээр ус цас шиг ярьж чадахгүй байна гэдэг бол бидний хувьд гутамшиг Хэл сурснаараа боловсрол эзэмшсэнээрээ Хятад болчих гүй
Улаанбаатар гудмаар гадныхандүүрэн ЧААВААС даа гэмээри Монголчуд,харин монголчууд дотроо бүгд том ултөрчид бодлоготонгууд
BIDNII ODOOHONDOO BOLOMJGYI YADYY BGAA GIIN L GAI , YYNIIG HYATADUUD OWJIN ASHIGLAJ MONGOL HYYHDYYDIIG MAANI HYTADAD ELEGTEI HYN BOLGOOD HYATAD HYNTEI SUUH HORS NI BYRDEJ BNA DAA
Өнөө маргаашийг харж бэлэнчлэх дуртай, залхуу, монгол эцэг эхчүүдээс арай илүү алс холыг харах чадвартай өвөрмонгол иргэн байна. Сургалт үнэгүй, хоол үнэгүй, орчин цэвэр, багш нар мөнгө нэхэхгүй гээд хүүхдээ хятад болгох нээ. Уусгах, тархийг угаах хятадын төрийн бодлого ингэж мөнгө хаядаг юм байна. 20-30 жилийн дараа ууссан иргэд гарч ирж төрийн толгойд суух болно. Монгол улс ирээдүй бүрхэг болж мэднэ шүү.
Багш нар нь мөнгө нэхэхгүй бас хоол нь үнэгүй сургалтын орчин цэвэр болохоор л тийшээ явж байгаашд.
Багш нар нь мөнгө нэхэхгүй бас хоол нь үнэгүй сургалтын орчин цэвэр болохоор л тийшээ явж байгаашд.
Багш нар нь мөнгө нэхэхгүй бас хоол нь үнэгүй сургалтын орчин цэвэр болохоор л тийшээ явж байгаашд.