Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна.
Нийтийн тээврийн хэрэгслийн утаанд хэмжилт хийх үед MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, тухайн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгөн ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )