Эмэгтэй хүнийг тэжээвэр амьтан гэж зарласан Арабын эрдэмтэд

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Арабын нэгдсэн Эмират Улсын зарим газарт эмэгтэй хүнийг хүн гэж үздэггүй аж. Улмаар иргэний үнэмлэх олгохгүй байх тохиолдол олон гардаг байна. Үүгээр ч зогсохгүй охид бүсгүйчүүдийг мал адгуус мэт алж, худалдаалах нь эрэгтэй хүний эрх гэж үзэх нь олонтаа гэнэ. 

Саяхан Саудын Арабын эрдэмтдийн зөвлөл итгэмээргүй нэгэн мэдэгдлийг хийжээ. Тус мэдэгдэлд "Эмэгтэйчүүд бол хөхтөн амьтан. Тиймээс тэд энэ ангиллын амьтан шиг хоёр бөхтэй тэмээ, ямаатай адил" гэжээ. Энэ тухай мэдээллийг анх Францын Le Journal de Montréal мэдээллэжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн ажилтнууд энэ мэдэгдлийн тухай "Саудын Арабын эрдэмтдийн энэ дүгнэлт улсынхаа түүхэнд эргэлт хийсэн гэж үзэж болно. Өчигдөр л гэхэд энэ улс эмэгтэй хүнийг гэрийн тавилга, эд юмстай жишиж үздэг байсан. Харин одоо амьтадтай адил гэж байгаа нь эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж нь дээшилжээ. Энэ улсад эмэгтэй хүнийг сүнсгүй, сэтгэл зүрхгүй гэдэг байсан бол одоо тэмээ ямаа шиг үзэх болж" хэмээн хошигножээ.

Эмэгтэй хүнийг амьтнаас дорд үзэх үзэлтэй энэ мэт газрууд цөөнгүй байдаг аж. Ганцхан жишээ дурдахад л 2008 онд Пакистанд гурван залуу бүсгүй "Нөхрөө өөрөө сонгоно" гэж хэлээд амь үрэгдсэн байдаг байна. Ингэж хэлсний улмаас хамаатнууд нь тэднийг зодож, дараа нь булжээ. Энэ явдлыг харсан настай хоёр эмэгтэй тэднийг болиулах гэж оролдоход тэднийг бас хөнөөсөн байна. Энэ хэрэг тухайн үедээ маш олон хүний анхааралд өртөж байв. Дээрх хэргийн тухай тус улсын парлемэнтийн гишүүн "Энэ бол манай ард түмний олон мянган жил мөрдөж ирсэн сайхан уламжлал. Би энэ уламжлалыг үхэн үхтлээ хамгаалах болно" гэжээ.

XXI-р зуунд хүртэл энэ мэт явдал гарсаар байгаа нь эмгэнэлтэй гэлтэй.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zailaa(66.181.187.101) 2025 оны 03 сарын 13

arab xuuxnuud ni amitan um bol teged ter amitanguudaasaa tursunguud ni bas amitan sh de , muusain xun xognuud chin

1  |  0
,(212.253.228.231) 2025 оны 03 сарын 13

Yaj iim teneg gazar torchihsongvi vee ta mini.mon ch aztai ya bid

1  |  0
zochin(66.181.179.177) 2025 оны 03 сарын 13

arabyn negdsen uls geji uls baykhguy shuu dee , yamar ulsyg todorkhoi bicheech ,

1  |  0
zochin(202.21.106.166) 2025 оны 03 сарын 13

Бурхан өршөөг!!!

1  |  0
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

bolohgui bgaa huuhnuudiig arab yavuulj amitan bolgotsogooe

1  |  0
bbbbbb(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

yunaas turchuud emegtei hvniig ad vzdiin bol.emegtei hvn bhgvi bol uursduu yunaas garahwe.huhtun amitanch goedono.zerleg yumnuud

1  |  0
Tsomo(202.9.41.230) 2025 оны 03 сарын 13

Arab erchvvd uursduu huhtun amitad

1  |  0
хммм(59.153.87.11) 2025 оны 03 сарын 13

эрчүүд өөрсдөө хөхтөн амьтан

1  |  0
Top