Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэстэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хорих ялаас хугацааны өмнө болон хорих ял нь тэнсэгдсэн ялтнуудад "Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хөдөлмөрийн харилцаа, сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтын арга хэмжээнд хорих ялаас хугацааны өмнө болон хорих ял нь тэнсэгдсэн 50 ялтан, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан этгээдүүд болон тэдний ар гэрээс оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ц.Цолмонбаатар, цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсүүдийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүд мэдээлэл өгч ажилласан байна.
Прокурорын газраас прокурорын байгууллагын чиг үүргийн талаар болон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Зөрчилийн хууль болон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан " Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйл "Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай заалтуудыг тодорхой жишээ баримттайгаар тайлбарлан, таниулж 2 цагийн сургалтыг явуулжээ.
Уг арга хэмжээнд оролцогчид бичгээр болон амаар асуулт асуусныг тухай бүр нь хариуг өгч ажилласан тодорхой үр дүнтэй ажил болсон талаар арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )