Эрхүүгийн өмгөөлөгчид хүрэлцэн ирлээ

2017 оны 07 сарын 27

Өчигдөр Монгол-Оросын Өмгөөлөгчдийн Спортыннаадамд оролцохоор Эрхүүгийн Өмгөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Олег Валерьевич Смирнов тэргүүтэй баг тамирчдын төлөөлөл ирлээ.

Зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч З.Алтангэрэл, орчуулагч Г.Мөнхчимэг, “Өмгөөлөгч” сэтгүүлийн сэтгүүлч З.Өлзийдарь нар угтан авсан юм.

Өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар Эрхүүгийн Өмгөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Олег Валерьевич Смирнов тэргүүтэй баг тамирчдыг хүлээн авч уулзсан бөгөөд, зочид төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаатай танилцсан байна. Т

ус Спортын наадамд Сибирийн тойргийн 230 орчим өмгөөлөгчид оролцож байгаа бөгөөд 2017.07.28-30-ны өдрүүдэд Resort World Terelj Hotel амралтын газарт 3 өдрийн турш үргэлжлэх юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top