НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн есдүгээр хуралдаан боллоо

2017 оны 07 сарын 27

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн есдүгээр хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар дараах 6 асуудал хэлэлцлээ.  

Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнгийн тухай Байгаль орчны хяналтын улсын  байцаагч Г.Удвал

Зоорь агуулахын үйл ажиллагаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай Ургамал хамгаалал, хорио цээрийн  хяналтын улсын ахлах байцаагч Ц.Булган

Хот суурин газрын хатуу хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.Ариунаа

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг

Ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийсэн дүнгийн тухай Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай Хүнсний чанар, стандартын  хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваа нар танилцуулга хийлээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bn(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

Surjin nertei darjin gazar.

1  |  0
Top