Хүчтэй борооны улмаас хүүхдийн амь эрсэдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд үерийн гамшигт үзэгдэл болж, хоёр бага насны хүүхэд, нэг том хүний амь насыг авч одсон юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаар амь эрсэдсэн бага насны хоёр хүүхдийн нэг нь 9 настай, нөгөө нь 5 настай охин байсныг мэдээлээд байна. Охидын хувьд тухайн өдөр тунч харамсалтай байдлаар амь насаа алдсаныг ар гэрийнхэн нь өгүүлсэн байна.
Учир нь охид тухайн өдөр шашны цуглаанд явсан юм байна. Хүчтэй бороо орохын өмнөхөн цуглаанаасаа тарж, гэртээ харих гэж яваад ийнхүү амь эрсэджээ. Цуглааных нь хувьд долоо хоногийн бямба, ням гаригт зохион байгуулагддаг байсан ч гэнэт мягмар гаригт болсон нь хачирхалтай. Гай газар дороос гэдэг. Хөөрхий охидын харамсалтай үхэл олон эцэг, эхчүүдэд сургамж болсон нь лавтай.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )
Сүмд итгэгчдээ нөгөө авардаг ертөнцийн эзэн чинь энэ өдөр хаана байгаад авраагүй юм бэ.Буруу номтны хорлол ийм аюултай.
гадны гаж нөлөөтэй сүмээр дамжиж үйл ажиллагаа явуулдаг газрууд хяналт шалгалтаас хол ядарсан иргэдийн дунд очиж толгой эргүүлж байна. Сургууль цэцэрлэг хүүхдийг эцэг эх харгалзан хамгаалах хүнгүй явуулдгүй Монголын хуулиас хаана яваа хүмүүс хүүхдүүдийн аминд хүрээд дургиад байнаа
тийм жаахан учир мэдэхгүй хүүхдүүдийг яаахаараа шишин энэ тэрд явуулдаг байнаа. эсвэл шашин нэрийн дор жоохон хоол өгдөг байсан юм болвуу. улс төрийн хөн үүнд хатуу анхаарал тавих хэрэгтэй. тун жаахан юмаар хуурч төлөвшөөгүй иргэдийг чинь янз бүрийн шашны урсгалынхан амь насыг нь авч одсоор байна. хяналт тавиачээ.
Аав ээжийнх нь буруу. Жаахан хүүхдийг гачин юманд явуулдаг юм.
Tiimees zasag toriin zugees ard itgediig tolgoi daraalan zaawal ajil hiilgeh heregtei baina ajliin bair iheer gargaachee
Ern bol uchir utaggvi ter Xrist ntrig bol bolimorl bgan. Manai tsooxon mongolchud demi zvild xet tuilshirad bdgn vnen. Xediger xvni ymar shashin shvtex yax iixn bidend xamagvi bolowch gadni iim shashni ursgal yaawch Mongolchudad sain zvil bish shig sanagdad bdin. Jisheen Aawa namaig ashiglach ntr yu gsn ch vgin. Shashni vzel surtlaar xvmvsin oyun uxaanig samuurulj bgan zoxitsgvi xereg. Aliwaa zvild xaraa xynalt zaawal bx ystoi.
Hargalzah hungui yagaad iim baga nasnii huuhduudee yavuulaad bdiin beeee
одоо энэ христийн сүмүүдэд хяналт хийх цаг болсон худлаа Баахан эд бараа тараасан ард түмнийг хуурсан нөхдүүд энэ Баянзүрх товчоо орох замд нэг л худлаа том загалмай авч хаях хэрэгтэй ш дээ хяналт хэрэгтэй байна