Супермэний хараал

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

Супермэн бол үзэгчдийн хамгийн дуртай баатруудын нэг билээ. Тэрбээр дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчтэй. Тэгвэл супермэний тухай нэгэн сонирхолтой баримтыг хуваалцъя. Үзэгчдийн үзэх дуртай супермэний дүрийг чадварлаг жүжигчид дэлгэцнээ амилуулдаг билээ. Гэвч дэлгэцнээ супер хүчтэй, царайлаг, сайхан сэтгэлтэй залуугийн дүрийг мөнхөлсөн жүжигчдэд золгүй явдал ар араасаа тохиолдож эхэлсэн байна. Супермэний дүрийг бүтээсэн Жорж РийвсКирк Алин, Бюд Коллер, Ли Күйгли, Кристопер Рийв гэх мэт жүжигчид уг баатрын дүрийг бүтээснийхээ дараахан нас барцгаажээ. Тус баатрын дүрийг бүтээсэн өөр олон жүжигчид байдаг бөгөөд тэднийг ч мөн золгүй явдал тойрч өнгөрөөгүй аж.  

Энэхүү явдлын эхлэлийг супермэний дүрийг анх бүтээсэн Жерри Сиэгэл болон Жое Шастир нар тавьсан гэж үздэг гэнэ. Учир нь тэдний ажлынх нь хөлсийг DC Comics компани өгөөгүй бөгөөд уурласан уурандаа уг дүрийг хараасан гэж үздэг аж. 

Хамгийн сүүлд жүжигчин Хенри Кэвил уг баатрын дүрийг бүтээжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu