“IVECO” маркийн автомашинаар орон нутгийн замд эргүүл хийж байна

2017 оны 07 сарын 25

“IVECO” маркийн автомашиныг тоноглон тохижуулж орон нутгийн замд эргүүл хийж байгаа талаар Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Үүнийг Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагчид санаачилсан байна. 

Уг автомашиныг алба хаагчдийн ажиллах, амрах нөхцлийг бүрэн ханган тохижуулжээ. Түүнчлэн гадна талдаа 2 ширхэг LED гэрэлтэй, 360 градус эргэдэг болон 4 зүг рүү харсан хяналтын камертай аж.

Тус дүүрэг дэх замын цагдаагийн алба хаагчид “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийж байна.

Image may contain: 1 person, indoor

No automatic alt text available.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu