Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болгов

2017 оны 07 сарын 25

Нийслэлийн Засаг даргын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамжийн хүрээнд “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1,2,3 дугаар баазын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, хотын нийтийн тээврийн стандартын хэрэгжилттэй танилцан, хагас жилийн ажлын тайлангийн гүйцэтгэлийг сонсож үүрэг даалгавар өгөв.

Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөх, техникийн бүрэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж осол авааргүй ажиллан, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг баазын удирдлагууд, холбогдох хэлтэс, албадад үүрэг болголоо.   

Энэ үеэр баазын ажилтнууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа захирал Г.Төмөрбаатарт танилцуулж байв гэж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ээс мэдээлэв.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu