“Алтан Дорнод Монгол” ХХК гал унтраахад хандив өргөлөө

2017 оны 07 сарын 19

Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгий Ерөө, Мандал, Хүдэр зэрэг сумдад гал түймэр гарч нийлээдгүй гарз хохирол амсаад байгаа билээ

Зөвхөн хувь хүмүүс гэлтгүй үндэсний компаниуд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж сэтгэл санааны болон, эдийн засгийн хувьд тусламжын гараа сунгаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.

Хариуцагатай уул уурхай уриатай үндэсний уул уурхайн томоохон компани “Алтан Дорнод Монгол” ХХК ОБЕГ-ын дансанд гал түймрийг унтраахад зориулан арван сая төгрөг хандивласнаа олон нийтэд мэдээллээ. Тус компанийн удирдлагууд үндэсний бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан эх орноо галын аюулаас түргэн аврах аянд нэгдэж, тусламж дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

Эх оронч үзэл  гэдэг хий хоосон цээжээ дэлдэх бус, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхэлдэг гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлавал зохилтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu