Цагдаагийн байгууллагын түүхт ойгоор алба хаагчдад цол, шагнал гардуулаа

2017 оны 07 сарын 19

Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Цагдаагийн 100 гаруй алба хаагчид баярын өдрөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны шагнал болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цагдаагийн цол гардсан юм.

Тэртээ 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын зургаадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон түүхтэй.

Монголын цагдаагийн байгууллагад тангараг өргөж, ард олныхоо амар амгалан амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон цагдаагийн нийт алба хаагчид, гэр бүлд нь болон иргэддээ цагдаагийн байгууллагын түүхт ойн мэндийг дэвшүүлье.

No automatic alt text available.

Image may contain: 4 people, people standing

No automatic alt text available.

Image may contain: 2 people, people standing and outdoor

Image may contain: 3 people, people standing and outdoor


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu