УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Хөшигийн хөндий дэх Нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцана.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши-Чиёода” түншлэл, туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын 40, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай 2100 гаруй ажилчид, инженерүүд оролцож тус барилга байгууламжийг босгосон. Удахгүй ашиглалтад орох юм. Комисс хүлээж авах үлдээд байгаа билээ.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )