Газар хөдлөлт 3,5 магнитутын хүчтэй мэдрэгджээ
Өмнөговь болон Баянхонгор аймагт энэ сарын 4-ний газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээлсэн билээ.Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн “Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй, хүн гэмтээгүй гэдгийг албаны эх сурвалж онцолжээ.
Эх сурвалж: Zindaa.mn
Top