Турк эрчүүд Аладагт буурь сэлгэлээ

2017 оны 07 сарын 05

Туркийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ “Юксек Иртифа” зуны төвд базаагаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн ням гарагаас буурь сэлгэж, Аладаг дахь “Болу” бэлтгэлийн баазад хийж эхэллээ. Туркийн бөхчүүд долдугаар сарын 22-ныг хүртэл тус баазад ДАШТ-ий бэлтгэлээ хангах юм.

Парисыг зорих нь тодорхой болоод байгаа “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, Европын анхдугаар наадмын аварга, Европын дөрвөн удаагийн аварга Таха Акгуль (125 кг), олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшар (86 кг), “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Европын хошой аварга Сонер Демирташ (74 кг), энэ жилийн Европын аварга Риза Йылдрим (97 кг), 23 хүртэлх насны Европын аварга Сулейман Атли (57 кг) тэргүүтэй шилдгүүд бэлтгэлээ базааж байна. Харин турк бүсгүйчүүд Нигде хотын “Демирказик” төвд Дэлхийн аваргын бэлтгэлээ хийж байгаа юм.


 

Top