Интернетийн орчноос мөнгө хулгайлсан хамгийн цуутай 10 гэмт хэрэг

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Кибер гэмт хэрэгтнүүдийн уран сэтгэмж болон боломжид хязгаар үгүй болжээ. Интернет орчинд хамгийн их хохирол учруулсан кибер гэмт хэргүүдийг танилцуулж байна.


 

1. Банкны троян - 300 мянган евро

Германы банкны хадгаламж эзэмшигчид өөрийн данс нь хоосорсон байхыг үзээд мэл гайхацгаажээ. Тэд URLzone хэмээх Троян кодын хохирогчид болсон байна. Энэ хортой кодын үйлдлийн үр дүнд немцийн хадгаламж эзэмшигч 2000 орчим иргэний данснаас 300000 гаруй евро алга болсон байна. Энэ хортой кодоор халдварлуулсан сайтад 90 гаруй мянган хүн зочилсон байна. Эх сурвалж нь Украинд байна гэж үзэж байна. 

 

2. Ginko виртуаль банкны дампуурал

Ginko виртуаль банкыг байгуулагчид урдаас төлөвлөсний дагуу хуурамчаар дампууруулсны улмаас  хадгаламж эзэмшигч 18 мянга орчим хүн хэдэн зуун сая лиднен доллар буюу хагас сая фунт стерлингийн хадгаламжаа алдсан байна. 

 

3. iTunes ашиглан $750 мянган доллар хулгайлав

Хэсэг гэмт этгээд Apple iTunes-д зориулсан гэх 19 аялгуу зохиож түүнийгээ Apple iTunes Store болон Amazon-д тавьж зарсан байна. Эдгээр дууг худалдан авсан хүмүүсийн төлбөрийн картын мэдээллийг гэмт этгээдүүд шууд хуулан авч тэдний данснаас 750 мянган доллар хулгайлсан байна.

 

4. Nordea банк руу хийсэн фишинг дотолгоон - $1,1 сая

Гэмт этгээдүүд сонгодог фишинг довтолгооны тусламжтайгаар сая илүү долларыг (8 сая  швед крон) Шведийн Nordea банкны үйлчлүүлэгчдээс хулгайлсан байна. Тэд банкны администраторуудын нэрийн өмнөөс үйлчлүүлэгчдэд цахим захиа явуулж хамгаалалтын  тусгай програм татаж авч суулгахыг санал болгосон байна. Уг хортой програмыг тус банкны үйлчлүүлэгч 250 хүн татаж авч компьютертээ суулгаснаар компьютер дахь бүх логин, нууц үг, дансны дугаар, пин кодоо хулгайлуулж улмаар дансан дахь мөнгөө алдсан байна.  Оросын хакерууд үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна.

 

5. Оросын Citibank-д халдсан халдлага - $2 сая

Гэмт этгээдүүд ATM –ийн программын хамгаалалтыг нэвтрэн орсноор үйлчлүүлэгчдийн пин кодыг хагас жилийн хугацаанд цуглуулсан байна. Чухам хэдэн пин код цуглуулсан нь одоогоор тодорхойгүй. Улмаар уг пин кодыг ашиглан үйлчлүүлэгчдийн төлбөрийн картын данснаас 2 сая гаруй доллар хулгайлсан байна.  Гэмт этгээдүүд нь Юрий Ракущинец, Иван Билце болон Ангелина Китаева нар байлаа.

 

6. Утасгүй холболтоор хийсэн довтолгоон – 1,8 тэрбум фунт стерлинг

CardSystems Solutions Inc компанийн төлбөрийн боловсруулалтын төвийн аюулгүй байдлын системд вирус оруулж эвдэж холбогдох замаар 40 сая гаруй карт эзэмшигчийн нэр, үйлчлүүлдэг банк, дансны дугаарыг гэмт этгээдүүд олж авсны үндсэн дээр 1,8 тэрбум фунт стерлингийг хулгайгаар шилжүүлэн авч чадсан байна. Энэ гэмт хэргийг системийн хамгаалалт эвдэж хувийн мэдээлэл хулгайлсан хамгийн том хэрэг хэмээн тооцож байна. Эдгээр хулгайлсан картуудын дугаарыг дараа нь оросын болон Америкийн сайтууд дээр зарж байсан.

 

7. ATM бэлэн мөнгөний машинуудаас 9 сая доллар алдагдсан

1,5 сая цалингийн карт, нийгмийн даатгалын 1,1 сая дугаарыг гэмт этгээдүүд хулгайлсны үндсэн дээр АНУ-ын 49 хотын 130 бэлэн мөнгөний машинаас нэгэн зэрэг 30 минутын хугацаанд 9 сая доллар гаргаж авсан байна. ОХУ, АНУ, Эстони, Украины иргэд энэ хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж байна.

 

8. Гонсалес дахин халдлаа – 130 сая төлбөрийн картын дугаар, 8 сая фунт стерлинг

Өмнө нь компьютерийн сүлжээ дэлгүүрүүдэд утасгүй сүлжээгээр халдаж байсан Альберт Гонсалес хэмээх хакер преступлении – 7-Eleven  болон Hannaford Brothers сүлжээ дэлгүүрүүдийн цахим төлбөр тооцооны Heartland Payment Systems –д 2009 онд халдаж  130 сая кредит картын дугаарыг цуглуулж 8 сая фунт стерлингийг авсан байна. Энэ хакерыг баривчлах үед биед нь 1,65 сая доллар бэлнээр байсан байна.

 

9. Darkmarket форумыг илрүүлж хааснаар 70 сая гаруй долларыг гэмт этгээдүүдэд алдахаас сэргийллээ

Энэ бол гэмт хэрэг биш, харин түүнээс урьдчилан сэргийлсэн, илрүүлсэн тохиолдол юм.  АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Их Британийн цагдаагийн газрынхан  DarkMarket – форумыг илрүүлж хаалаа. Энэ сайт дээр хакерууд өөрсдийн хулгайлсан санхүүгийн мэдээллээ солилцдог байжээ. Энэ сайтыг хаахын зэрэгцээ Англи, Герман, АНУ болон Туркийн 56 кибер гэмт этгээдийн баривчилсан байна. Энэ форумын хаасны үр дүнд 70 сая долларыг хулгайлах, залилан мэхлэх үйлдлийг урьдчилан сэргийлж чадсан байна. Энэ форумд зөвхөн хувийн урилгаар бүртгүүлэх боломжтой (бие биеийгээ танидаг) байжээ. Энэ сайт гурван жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд сүүлийн хоёр жилд нь ХМТ-ны ажилтнууд гишүүнээр бүртгүүлэн оролцож байж илрүүлжээ.

 

10. Бразилийн фишер 30 сая гаруй доллар хулгайлжээ

 Бразилийн фишер Валдир Пауло де Алмейда (Valdir Paulo de Almeida) 18 хакераас бүрдсэн гэмт бүлэглэлийг удирдаж янз бүрийн банкны данснаас 37 сая доллар хулгайлан авсан байна. Тэд фишинг довтолгоон болон Троян кодууд ашигладаг байв. Тэд өдөрт 3 сая хүртэл хордуулсан цахим захиаг хэрэглэгчдэд илгээдэг байжээ.

 

С.Төгөлдөр

 

 

Top