Монгол хүний дундаж наслалт 69.57 болж нэмэгджээ. Эрүүл мэндийн судалгааны газраас уржигдар гаргасан “Эрүүл мэнд 2016” тайланд энэ талаар дурдсан байна. Өнөөдрийн байдлаар монгол эмэгтэй хүний дундаж наслалт 75.1 жил байгаа бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.58 байгаа ажээ.
Мөн 2016 оны сүүлийн дүнгээр Монгол Улс гурван сая 119 мянга 900 хүн амтай, түүний 68.9 хувь нь хот суурин газар амьдардаг болох нь тогтоогдсон байна. Өнгөрсөн жил 77803 монгол эмэгтэй төрж, 78194 хүүхэд төрүүлсэн байна. Хүүхдүүдийн дунд 1681 ихэр, 27 гурван ихэр төржээ.
Хүн амын дундаж наслалтыг улс орны хөгжлийн нэгэн үндсэн үзүүлэлт болгосоор удаж буй. Хүн Хүрэл, Төмөр зэвсгийн үед дунджаар 26 насалдаг байсан бол 1900 оны орчимд 31 (Дэлхийн дундаж), 1950 онд 48 болж нэмэгджээ. Харин 2016 оны байдлаар дэлхийн хүн амын дундаж наслалт 71.5 жил байна. Өөрөөр хэлбэл, Монголын хүн амын дундаж наслалт дэлхийн дунджаас бага хэвээр байгаа юм.
С.Төгөлдөр
