Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр-ийг ТББ-уудад танилцууллаа

2017 оны 07 сарын 03

ХНХЯ-ны ЖҮХ-ны ажлын алба Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг төрийн бус байгууллагуудад танилцуулах уулзалтыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Тус уулзалтад 30 орчим төрийн бус байгууллагын 50 орчим төлөөлөл оролцлоо. 

Уулзалтад ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулж, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ, ҮСХ, Монголын Эмэгтэйчүүдийн сан, Охид, залуу эмгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, Монфемнет үндэсний сүлжээ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд хөтөлбөрийн зорилт тус бүр дээр өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хамтран ажиллах боломж, чадавхиа тодорхойлсон илтгэлүүдийг хэлэлцүүллээ. 
Мөн уулзалтад оролцогчид ЖЭТБХҮХөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл дээр бүлгээр ажиллаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

Top