Аагим халуунд ангаж, усгүйн улмаас харангадаж үхэж байгаа амьтдыг хараад "Усан сан" байгуулж эхэлсэн залуусын тухай мэдээлэл цахим орчинд түгээд байна. Амьтны амийг хайрлаж, ангасан амьтдыг ундлах ухаан сийлсэн тэдгээр залуусаар бахархахгүй байхын аргагүй. Хүний хорвоод сайн нь олон гэдэг үүгээр батлагдах шиг. Ан хийх нэрээр амьтны амийг таслан түүгээрээ зугаа хийн цэнгэж яваа нэгэн байхад байгалийн давагдашгүй хүчин зүйлд дийлдэж амиа алдаж байгаа амьтдыг хайрлан хамгаалахад сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж яваа хүмүүс байх.
Нийгэмд сайн сайхны үлгэр дууриал болсон энэ залуус "Дорнод нутаг энэ зун гандуу, хур бороо оролгүй удсан болохоор харангадаж үхсэн, сульдаж тамирдсан зээрнүүдтэй хаа сайгүй таарч байна. Энэ амьтдыг усалж, ундаалахгүй бол улам л олноороо үрэгдэх шинжтэй. Тиймээс бид газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулаад байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим. Нүхийг нь экскэватороор ухаад, өрмийн зүмп доторлодог пленкоор доторлосон. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа.

Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэг цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байна" хэмээн ярих.
Улмаар тэд цагаан зээрийг хамгаалахаар усалгаанаас эхлүүлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар болсноо ч мэдэгджээ.
Амьд бүхний амь амьдрал бидний амьдралаас ялгаа нь юусан билээ. Тал нутгийн цагаан сувд болсон зээрийг хайрлан хамгаалж буй та бүхний сайхан сэтгэлийн үрээр хийсэн сайн үйлс бүхэн чинь дэлгэрэх болтугай.

Хүч тэнхээ нь барагдаж, нисэж чадахгүй байсан зургаан хунг аварчээ
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 24 )
Bayar hurgei .uils tani buteg
Ямар сайн хүмүүс вэ. Ийм хүмүүс л эх орноо авч явна даа. Баяр хүргэе
Үнэхээр гайхалтай. Ийм ухаалаг, ухамсартай, буянтай үйл бүтээж буй Монгол залуусаараа бахархаж байна. Манай хэвлэл мэдээллийнхэн очиж сурвалжлага хийх хэрэгтэй. Ийм залуусыг нийгэмд таниулж, алдаршуулах хэрэгтэй. Сайн үйлс улам бүр дэлгэрэн бадраг.
Sain zaluus bn bayar hurgue
Buyantai saihan uils ni ulam delgeregee! Shan setgeltei zaluusdaa bayarlalaa.
Сайн буянтай ажил хийжээ
Gaihaltai mundag zaluus ta nartaa mash ih bayarlaa. Ta buhendee sain shan buhniig husen erooyo. MUNDAG ZALUUS SHAN SETGELTEI buyan ni delgereg ee
yamar mundag zaluus ve. eh oron chini martahgui. mongoliin zaluus mundag shuu
ene mundag zaluustaaa eruul enhiig husyie buyan ni irneee zaluusaaaa amjilt
SUULIIN UEIIN HAMGIIN SAIHAN MEDEE BAILAA TA BUGDED AJILIIN AMIJILT HUSIE ZOBHON TA NAR SHUU
ёстой боллоо ийм залуустай байхад улс маань хөгжих нь баараагүй жинхэнэ монгол эрчүүд
ГАЙХАМШИГТАЙ БУЯНТ ҮЙЛСТНҮҮД
Баярлалаа залуусаа,би та нарыг таньж мэдэхгүй алс хол өөр аймаг хотод амьдардагч гэсэн та нарын энэ сайн үйлсийг дуулаад үнэхээр баярлаж байна,үүнийг л эх орон ч үзэл гэдэг,УИХ-д арга чаргаар орж ирсэн,улс төрч гэж чээжээ дэлддэг,бохь зажилж цаг нөхцөөдөг,орон нутагтаа очиж сонгогч нартаа хуурай агсан тавьдаг гэж дуулдсан зэрэг нөхдүүд ичээсэй билээ,нэгийг бодож хоёрыг сэтгэвэл сайнсан.
Баярлалаа залуусаа, сайхан vйл бvтээжээ. Мен бvхэл бvтэн 552 хvvхдийн зvрхний гажигыг эмчилэхэд хувиасаа тусалж 552 бяцхан амьтанд( хvvхдэд) амьдрал бэлгэлсэн хvн байна шvv. Энэ сайхан vйлсийг цааш тvгээгэйрээ.
Төрөөс төрсөн бумтангууд сонгуулийн шоу хийж байхад жирийн ард байгаль ан амьтад аа усалж байна. Энэ бол гайхамшиг. Та нартаа баярлалаа.
Sain bn. Gehdee Ene gazar ugalt usan sangaa huuchin toirom bsn shal gazar baiguulaasai bilee. Gazraa hamgaalah ni iluu chuhal shuu.
залуустаа баярлалаа Ямар ИХ БУЯН ҮЙЛДЭВЭЭ мУНДАГ САЙН ХҮҮХДҮҮД байна
баярлалаа маш их баярлалаа
Залуусаа та бүхэнд баярлалаа,хамгийн сайн сайхныг хүсье,үүнээс илүү буян гэж байхгүйээ дүү нартаа амжилт дахин хүсье Та нараар монголчууд бахархаж байнаа.
Бахархмаар сайхан залуучууд байна. Баярлалаа залуус аа.
ta naraaraa baharhaj baina. amjilt
Баярлалаа.Амжилт залуусаа.
baharhaj bn,baigal eh hariu ach tust ta nart ugnu...mundag zaluus.