Харамсалтай: 44 хүн усанд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 01

Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан онцолж байна. 

Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан харамсалтай тоо байна. Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байгаа юм. Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huduunii hun(66.181.178.165) 2025 оны 03 сарын 13

Haluutsaad uhbel gjdee gol us ruu ochin hereggui shuu manaihaan

1  |  0
Bilxguujn(66.181.178.165) 2025 оны 03 сарын 13

Gol ruu buu yabaarai

1  |  0
Tsetseg(66.181.179.59) 2025 оны 03 сарын 13

Haluun udur gol ruu buu yabaa haluutsaad yamar uhchih bishdee ger irondoo baij bai

1  |  0
Top