Криштиану Роналду ихрүүдээ харахаар тэмцээнээ орхин явжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Криштиану Роналду шинэ төрсөн ихрүүдээ “Инстаграм”-аараа анх удаа олонд харууллаа. Тэрбээр ихрүүдээ төрөхөд Холбоодын цомын тэмцээнд Португалийн шигшээ багийнхаа өмнөөс тоглон Орост байжээ. Роналду шинэ төрсөн ихрүүдээ харахаар шигшээ багаа орхин явсан байна.

Хөлбөмбөгчний ихэр хүү, охин хоёр нь анхных нь хүүгийн адил тээгч эхээс төрсөн билээ. “Ингэж нэг юм хүүхдүүдээ харлаа. Хязгааргүй их баяртай байна. Тэднийгээ тэврэх юутай ч зүйрлэшгүй юм” гэж Роналду ярьсан байна.

Роналду тээгч эх хөлслөн хоёр ихэр хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн мэдээлэл гуравдугаар сараас гарсан ч хөлбөмбөгчин ч, тээгч эх нь ч энэ талаар ам нээгээгүй байсан юм.

Түүнчлэн хэд хоногийн өмнө Испанийн “Correio da Manha” сонин Криштианугийн найз бүсгүйг жирэмсэн гэж ойр дотны эх сурвалжаас нь сонссоноо мэдээлсэн билээ. 22 настай Жоржина Родригес аравдугаар сард амаржих гэнэ. Ямар нэгэн алдартай од биш жирийн худалдагч бүсгүй Жоржина Родригес нь Роналдугийн ээжид хамгийн их таалагдсан эмэгтэй аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bdamba(66.181.183.106) 2017 оны 06 сарын 30

Iher hvvhed chanargui baidag yum... anagaah medegui yumnuud tenegtej iher hvvhed suulguulda... tom bolood aviyas chadvar sul hvn bolnoo...

0  |  0
Top