Г.Өсөхбаяр: Энд цасан нуранги үүсэхүйц маш хүчтэй шуурч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй авиралтын талаар ZINDAA.MN сайт өдөр бүр  мэдээлэл хүргэж байгаа билээ. 

Дөнгөж сая түүнээс манай редакцид мэдээлэл ирлээ. Тус мэдээлэлд "Энд цаг агаар тун таагүй байна. Сүүлийн дөрвөн өдрийн турш цасан шуурга тавьж байна. Авиралт хийхэд маш хүнд болж байна. Учир нь их цас орох нь цасан нуранги үүсэх эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс төлөвлөсний дагуу авиралтаа хийх боломжгүй болоод байна. Уг нь 6000 метрт майхан болон хоол хүнсээ хүргэх байсан ч хараахан очиж чадалгүй цасан шуурганд боогдоод байна" хэмээн мэдэгдсэн юм. 

Дэлхийн шилдэг уулчдын “Мөрөөдлийн оргил” болсон К2-т монгол хүний мөрийг тамгалж яваа түүнд амжилт хүсье. Маргааш ямар мэдээтэй байх бол...

 С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Top