”Тамирчдын өдөр” долдугаар сарын 1-нд болно

2017 оны 06 сарын 29

Манай биеийн тамир, спортын салбарынхан “Тамирчдын өдөр” нэртэйгээр жил бүр тэмдэглэж эхэлснээс хойш найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн тус баярыг Сүхбаатарын талбайд долдугаар сарын 1-нд тэмдэглэх бөгөөд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Баярын эхэнд оролцогчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх бөгөөд Монголд шинэ тутам хөгжиж буй нийтийн бүжиг, дартс, граунд гольф, олс таталт, нисдэг таваг, ширээний шагай, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг спортын төрлөөр тэмцээн зохион явуулна. Тив, дэлхий, олимпийн дэвжээнд эх орныхоо нэр алдрыг өндөрт цуурайтуулсан баг тамирчин, үе үеийн тамирчдын төлөөлөл энэхүү ёслолд оролцох бөгөөд урлаг, спортын олон арга хэмжээ энэ үеэр болно.

Тус арга хэмжээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, спорт хороод, хүчний байгууллагууд энэ ёслол оролцоно. Мөн салбартаа үр бүтээл, өндөр амжилт үзүүлсэн шүүгч, тамирчин, дасгалжуулагчдад цол, зэрэг олгох ёслол болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top