Роналдо: Секс тоглолтод харин ч сайнаар нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 04

Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдо дасгалжуулагч нарт хичээл заах хэмжээнд хүрчээ. Гэхдээ мэдээж хамгийн сайн мэддэг зүйлийнхээ хүрээнд л шүү дээ. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа тоглогчдоо эмэгтэй хүнтэй уулзуулдаггүй дасгалжуулагчдыг эрс шүүмжилсэн байна.

“Секс хийх нь тоглолтод муугаар нөлөөлдөг гэсэн онол надад нэг ч удаа үйлчилж байгаагүй. Гар хангалга хийх нь харин ч их хүч барсан ажил гэдгийг би өөрийн жишээн дээр хэлж чадна” гэж Роналдо өгүүлсэн байна.

Роналдо нэг удаа Бразилийн шигшээ багт багтан “Өмнөд Америкийн цом” тэмцээнд оролцож байхдаа багийн анд Ромариотой цуг буудлаасаа нууцаар оргон гарчээ. Сэргэлэн залуус цонхноос буудлын арын хаалга руу шатаар дамжиж буугаад тэндээсээ такси хөлөглөж одсон гэнэ. Тэд ийм аргаар маш олон удаа цэнгэж байсан бөгөөд аль аль нь энэ үедээ эхнэртэй байсныг хэлэх юун. Гэхдээ одоо л ингэж ярьж байгаа болохоос мань хүн 1998 оны наймдугаар сард бол энэ талаар ингэж ярьж чадахааргүй байсан билээ. Багаараа порно кино үзэж хөгжилдөцгөөснийхөө дараа Роналдо ээлжит удаагаа буудлаас оргож, маргааш нь Францтай хийх тоглолтыг жинэхэнэ “алсан” юм. Түүний зүрх нь муудсан гэсэн яриа гарч байсан ч урьд орой нь бааранд архи ууж байхыг харсан зарим балиашиг хөлбөмбөгч ердөө л “шартсан” байсан гэж ярьж байсан удаатай.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top