“Мастер Тулаанч” шоу өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 04

  Гурван сарын турш VTV телевизээс 30 сая төгрөгийн төлөөх холимог тулаан буюу нохой зодооны “Мастер Тулаанч” реалити шоуг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус тэмцээний финалын тулаан Монгол Бөхийн өргөөнд өнөөдөр 19:00 цагаас болно. Нийтэдээ 150 гаруй оролцогчидоос шилдэгт шалгарсан тус шоуны 60-65 кг жин, 66-71 кг, -93 кг жин тус бүр 2 тамирчин тулалдаж, мөн холимог тулааны аваргын бүсийн төлөө болон 30,000 сая төгрөгийн төлөө 77 кг жинд Б.Энх-оргил Д.Батсүмбрэл нар тулалдах юм байна.

Мөн тус тэмцээнд түрүүлсэн нэг ялагч ONE fighting championship тэмцээнд Монголоо төлөөлөн орох эрхтэй болох юм байна. Тасалбарын үнэ 10 - 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэж байгаа юм. Мөн Easyticket.mn-с онлайнаар авах боломжтой ажээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top