30 сая төгрөгний төлөө халз тулаан хийнэ

2017 оны 05 сарын 31

VTV телевизээс Мастер тулаанч шоуны талаар зууны мэдээ сонины байранд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд Мастер тулаанч реалити шоуны шилдэг арван оролцогч болон тэмцээний багш, дасгалжуулагч нар оролцлоо.

VTV телевизээс  Монголын тулааны шилдэг тамирчдын холбоотой  “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд 30 сая төгрөгийн төлөөх тулааны спортын тэмцээнийг  “Мастер Тулаанч” реалити шоугаар гурван сарын турш амжилттай зохион байгуулж 120 тамирчдаас холимог тулааны дүрмийн дагуу тулаан хийж 20 тамирчин  тус тэмцээний финалын тулааныг Монгол Бөхийн өргөөнд 2017 оны 06-р сарын 04-ний өдөр 19:00 цагаас зохион байгуулах гэж байна. “Мастер Тулаанч” шоуны ялагч хэн болох мөн  MGL-1 FIGHTING CHAMPOINSHIP-9 дүгээр тэмцээний 77 кг жингийн холимог тулааны аваргын бүсийн эзэн хэн болохыг 6-р сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагчидын зүгээс хэвлэлийн бага хурлаараа дамжуулан урив.

Тус тэмцээнд аваргын бүсийн төлөө болон 30,000 сая төгрөгийн төлөө 77 кг жинд Б.Энх-оргил Д.Батсүмбрэл нар тулалдах юм байна. Мөн тус тэмцээнд түрүүлсэн нэг ялагч  ONE fighting championship тэмцээнд Монголоо төлөөлөн орох эрхтэй болох юм байна.

Тасалбарын үнэ: 30,000₮, 10,000₮, 1900-1617 үнэгүй хүргэнэ. Мөн Easyticket.mn-с онлайнаар авч болно.



Б.БАТ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xogshin(202.70.46.215) 2017 оны 05 сарын 31

tsoxixod uxaan zoduulxad tevcheer xeregtei shu tulaan gedeg setgel zui zui ni tsoxitsoogui bol tulaan bish gudamj bolno tulaan gedeg ooroo ooriigoo medrex busdiig buulgaj avax gedgiig oilgooroi zaluuchuudaa

0  |  0
Top