Аниуар Гедуев Оросын аваргыг өнжинө

2017 оны 05 сарын 30

"Рио-2016” олимпийн наадмын мөнгө, 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадам болон Европын аварга Аниуар Гедуев Назраньд болох Оросын АШТ-ийг өнжихөөр болжээ.

Риогийн дараа жин өгсч, 86 кг-д барилдахаар шийдсэн тэрбээр бэртлийн улмаас олимпоос хойш ганц ч тэмцээнд оролцоогүй. Бэртэл нь эдгэрч, улсынхаа аваргад зодоглохоор төлөвлөж байсан ч бэлтгэл дутуу гэсэн шалтгаанаар өнжихөөр шийдсэн юм. Харин тэрбээр зургадугаар сарын сүүлээр дэвжээндээ эргэн ирэхээр шийдсэн байна.

86 кг-ын жинд Оросын аваргад Гедуев өнжиж, Садуллаев жин өгссөнөөр сүүлийн хоёр жилийн Европын аварга Шамиль Кудьямагомедов, Даурен Куруглиев гэсэн хоёр дагестан залуусын дунд гол өрсөлдөөн өрнөх шинжтэй.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top