“Мастер Тулаанч”-ийн финал болно

2017 оны 05 сарын 30

Монголд анх удаа VTV телевиз, “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”, MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP хамтран 30 сая төгрөгийн төлөөх тулааны спортын “Мастер Тулаанч” реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүргээд байгаа.

Тэгвэл хоёр сарын турш үргэлжилсэн тус тэмцээний финалын тулаан Монгол Бөхийн өргөөнд 2017 оны 06-р сарын 04-ний өдөр 19:00 цагаас болно.

Тулаанд 60-65 кг жин, 66-71 кг, -93 кг жин  тус бүр 2 тамирчин тулалдаж, мөн холимог тулааны улсын аваргын төлөө 77 кг жингийн аварга Д.Батсүмбэрэл аваргын бүсээ хамгаалах юм.

Тасалбарын үнэ: 30,000₮, 10,000₮, 1900-1617 үнэгүй хүргэнэ. Мөн Easyticket.mn-с онлайнаар авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top