БӨХИЙН ДУНДАРШГҮЙ УУРХАЙ ХОЙД ОСЕТ

2017 оны 05 сарын 22

Чөлөөт бөхөөр тэргүүлэгч гүрэн бол маргаангүй манай хойд хөрш Оросууд. ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тэн хагасыг уулын эрчүүд бүрдүүлдэг гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэр дундаа хойд кавказаар нутагтай Хойд Осетийн хөвгүүд бөхөд мундаг авьяастай байсаар ирсэн. Сүүлийн 50 жил гаруй хугацаанд энэ нутгаас олимп, ДАШТ-ий медальтай 40 гаруй тамирчин төрсөн гэж бодохлоор бөхийн ямархуу дундаршгүй нөөцтэй ард түмэн гэдгийг харуулж байна. Хойд Осетээс төрөн гарч олимп, дэлхийн дэвжээнд нэгэн үед эзэгнэж явсан бөхчүүдийг нэрлэ гэвэл С.Андиев, А.Фазаев, М.Хадарцев, Л.Хабелов, Д.Мусульбес, Э.Тедеев, А.Таймазов, Х.Гацалов, Б.Кудухов, С.Рамонов ... гээд нэрс хөвөрч өгнө.

ОХУ-ын шигшээд байнга багтах орон зай байгаагүй ч өөр улсын нэрийн дор барилдаж өндөр амжилт үзүүлсэн Хойд Осетийн бөхчүүд олон бий. Тодруулбал, чөлөөт бөхийн “Алдрын танхим”-ын гишүүн, олимпийн наадмын хошой аварга Артур Таймазов (Узбекистан), Афины олимпийн наадмын аварга, ДАШТ-ий гурван түрүүтэй Эльбрус Тедеев (Украин), хошой аварга Ибрагим Алдатов (Украин), нэг алттай Заурбек Сохиев (Узбекистан), Хетаг Газюмов (Азербайжан) тэргүүтэй олон хүнийг нэрлэж болно. 

Монголчууд бид 1960-1970-аад оны үед үндэсний бөхөө “хоёр Мөнх”-гүйгээр төсөөлж чаддаггүй байсан. Үүнтэй нэгэн адил Хойд Осетийг Дагестанаас салгаж болохгүй. Чухам энэ хоёр үндэстэн сүүлийн 20 гаруй жилийн турш Орос хэмээх их гүрний сүүлийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын дийлэнхийг бэлтгэж “нийлүүлсээр” ирсэн гэхэд хилсдэхгүй. Дагестаны бөхчүүдийн талаар ойрын хугацаанд бичих болно.

ОСЕТЭЭС ГАРАЛТАЙ ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУД:
 

1. Арсен Фазаев (ЗХУ, ОХУ) 68, 74 кг - Олимпийн наадмын хошой аварга (Сөүл-1988, Барселон-1992), ДАШТ-ий зургаан алт (1983, 1985, 1986, 1987, 1990, 1991), нэг мөнгө (1989 он)
2. Махарбек Хадарцев (ЗХУ, ОХУ) 90 кг - Олимпийн наадмын хошой аварга (Сөүл-1988, Барселон-1992), нэг мөнгө (Атланта-1996), ДАШТ-ий таван алт (1986, 1987, 1989, 1990, 1991), хошой мөнгө (1994, 1995), нэг хүрэл (1993)
3. Сослан Андиев (ЗХУ) 100, +110 кг - Олимпийн наадмын хошой аварга (Монреаль-1976, Москва-1980), ДАШТ-ий дөрвөн алт (1973, 1975, 1977, 1978), нэг мөнгө (1974)
4. Артур Таймазов (Узбекистан) 120 кг - Олимпийн наадмын хошой аварга (Афин-2004, Лондон-2012), нэг мөнгө (Сидней-2000), ДАШТ-ий хошой алт (2003, 2006), хошой мөнгө (2001, 2010), нэг хүрэл (2007)
5. Лери Хабелов (ЗХУ, ОХУ) 100 кг - Олимпийн наадмын аварга (Барселон-1992), мөнгө (Сөүл-1988), ДАШТ-ий таван алт (1985, 1987, 1990, 1991, 1993), нэг хүрэл (1995) 
6. Хажимурат Гацалов (ОХУ) 96, 120, 125 кг - Олимпийн наадмын аварга (Афин-2004), ДАШТ-ий таван алт (2005, 2006, 2007, 2009, 2013), нэг мөнгө (2010), нэг хүрэл (2014) 
7. Эльбрус Тедеев (Украин) 62, 63, 66 кг - Олимпийн наадмын аварга (Афин-2004 он), хүрэл (1996), ДАШТ-ий гурван алт (1995,1999, 2002), нэг хүрэл (2001) 
8. Давид Мусульбес (ОХУ) 120, 130 кг - Олимпийн наадмын аварга (Сидней-2000), нэг хүрэл (Бээжин-2008), ДАШТ-ий хошой алт (2001, 2002), хошой хүрэл (1994, 1997)
9. Сослан Рамонов (ОХУ) 65 кг - Олимпийн наадмын аварга (Рио-2016), ДАШТ-ий алт (2014), хүрэл (2015) 
10. Вадим Богиев (ОХУ) 68 кг - Олимпийн наадмын аварга (Атланта-1996), ДАШТ-ий мөнгө (1993) 
11. Бесик Кудухов (ОХУ) 55, 60 кг - Олимпийн наадмын мөнгө (Лондон-2012), хүрэл (Бээжин-2008), ДАШТ-ий дөрвөн алт (2007, 2009, 2010, 2011), нэг мөнгө (2006)
12. Аслан Хадарцев (ЗХУ) 100, 130 кг - ДАШТ-ий гурван алт (1983, 1986, 1987), нэг хүрэл (1989)
12. Ибрагим Алдатов (Украин) 74, 84 кг - ДАШТ-ий хошой алт (2006, 2013), хошой мөнгө (2007, 2011), нэг хүрэл (2009)
13. Алимбег Бестаев (ЗХУ) 67 кг - Олимпийн наадмын хүрэл (Мельбурн-1956), ДАШТ-ий хошой алт (1956, 1957) 
14. Таймураз Згоев (ЗХУ) 82 кг - ДАШТ-ий хошой алт (1982,1983) 
15. Арават Сабеев (Герман) 100 кг - Олимпийн наадмын хүрэл (Атланта-1996), ДАШТ-ий алт (1994), мөнгө (1995) 
16. Владимир Рубашвили (ЗХУ) 62 кг - Олимпийн наадмын хүрэл (Ром-1960), ДАШТ-ий алт (1961) 
17. Георгий Кетоев (ОХУ) 84, 96 кг - Олимпийн наадмын хүрэл (Бээжин-2008), ДАШТ-ий алт (2007) 
18. Хетаг Гозюмов (Азербайжан) 96 кг - ДАШТ-ий алт (2010), гурван мөнгө (2009, 2013, 2014), нэг хүрэл (2015 он) 
19. Заурбек Сохиев (Узбекистан) 84 кг - ДАШТ-ий алт (2009), мөнгө (2010), хошой хүрэл (2006, 2007)
20. Ирбек Фарниев (ОХУ) 66 кг - ДАШТ-ий алт (2003), хүрэл (2007)
21. Юрий Гусов (ЗХУ) 74 кг - ДАШТ-ий алт (1971)
22. Пётр Наниев (ЗХУ) 90 кг - ДАШТ-ий алт (1983) 
23. Алан Дудаев (ОХУ) 60 кг - ДАШТ-ий алт (2005) 
24. Хетаг Цаболов (ОХУ) 70 кг - ДАШТ-ий алт (2014) 
25. Геннадий Лалиев (Казахстан) 74 кг - Олимпийн наадмын мөнгө (Афин-2004), ДАШТ-ий хүрэл (2003) 
26. Сослан Тигиев (Узбекистан) 74 кг - Олимпийн наадмын мөнгө (Бээжин-2008), ДАШТ-ий хүрэл (2006) 
27. Бази Кулаев (ЗХУ) 87 кг - ДАШТ-ий хошой мөнгө (1956, 1957 он)
28. Михал Бекмурзов (ЗХУ) 73 кг - ДАШТ-ий мөнгө (1961) 
29. Елкан Тедеев (ЗХУ) 63 кг - ДАШТ-ий мөнгө (1967) 
30. Владимир Тогузов (ЗХУ, ОХУ) 52 кг - ДАШТ-ий мөнгө (1989), хүрэл (1991) 
31. Мераб Валиев (Украин) 130 кг - ДАШТ-ий мөнгө (1993) 
32.Заза Зазиров (Украин) 69 кг - ДАШТ-ий мөнгө (1998), хүрэл (1997)
33. Алан Гогаев (ОХУ) 66 кг - ДАШТ-ий мөнгө (2010) 
34. Ален Засеев (Украин) 120 кг - ДАШТ-ий мөнгө (2013) 
35. Амиран Карданов (Грек) 54 кг - Олимпийн наадмын наадмын мөнгө (Сидней-2000 он)
36. Вадим Тасоев (Украин) 96, 120 кг - ДАШТ-ий гурван хүрэл (2001, 2002, 2007)
37. Руслан Хинчагов (Узбекистан) 82 кг - ДАШТ-ий хошой хүрэл (1993, 1995) 
38. Сергей Габараев (ЗХУ) 67 кг - ДАШТ-ий хүрэл (1954) 
39. Савкуз Зарасов (ЗХУ) 87 кг - ДАШТ-ий хүрэл (1959) 
40. Сослан Кцоев (ОХУ) 84 кг - ДАШТ-ий хүрэл (2010)

Image may contain: 1 person, standing and closeupImage may contain: 1 person, smiling, standing

 

Image may contain: 1 person, standing and textImage may contain: 1 person

 

Image may contain: 1 person, standingImage may contain: 1 person

 

Image may contain: 1 personImage may contain: 1 person

 

Image may contain: 1 personImage may contain: 1 person, outdoor

 

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 1 person

 

Image may contain: 1 personImage may contain: 1 person, text

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top