Цагдаагийн байгууллагын 2017 оны буудлагын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2017 оны 05 сарын 19

Цагдаагийн ерөнхий газрын “Санхүү, аж ахуйн алба”-ны нэрэмжит Цагдаагийн байгууллагын 2017 оны буудлагын аварга шалгаруулах тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа У.Энхтөр, “Хүч” спортын хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх, Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр нар оролцсон.

Цагдаагийн байгууллагын 2017 оны аварга шалгаруулах буудлагын тэмцээнд цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, газар, хэлтэс, төвийн болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн 36 байгууллагын 144 буудагч оролцож, цэц сорилоо.

Image may contain: one or more people, people standing and outdoor

Тэмцээнийг дүнг төрөл тус бүрээр танилцуулъя.

Эрэгтэй “АК” дасгалд:

I байр НХЖХГ-ын Хамгаалалтын газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бишрэлт

II байр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ю.Мөнхжин

III байр Цагдаагийн ерөнхий газрын ХБА-ны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Ууганбаяр

Эмэгтэй “АК” дасгалд:

I байр ОНАБХГ-ын Хамгаалалтын 2 дугаар газрын харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Болорцэцэг

II байр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сарнай

III байр НХЖХГ-ын Хамгаалалтын газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Буянхишиг шалгарлаа.

Эрэгтэй “ПМ” дасгалд:

I байр ОНАБХГ-ын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох

II байр ОНАБХГ-ын Хамгаалалтын 2 дугаар газрын дэд бөгөөд Хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго

III байр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал

Эмэгтэй “ПМ” дасгалд:

I байр Төв аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнхзул

II байр Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэхишиг

III байр Цагдаагийн ерөнхий газрын МБА-ны хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Азжаргал, Увс аймаг дахь Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Мөнхзул тус тус шалгарсан.

Багийн дүнгээр:

I байр НХЖХГ-ын Хамгаалалтын газрын баг
II байр ОНАБХГ-ын Хамгаалалтын 2 дугаар газрын баг
III байр Цагдаагийн ерөнхий газрын 1 дүгээр баг шалгарсан юм.

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: 8 people, people smiling, people standing and outdoor

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top