Сонгон шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын сүүлийн чансаа

2017 оны 05 сарын 18

Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдын сонгох сонгон шалгаруулах тэмцээн ирэх сард болно. Монголын чөлөөт бөхийн холбоо насанд хүрэгчдийн УАШТ-д өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Учир нь энэ жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчин (эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 жин) сонгон шалгаруулах тэмцээнд шууд оролцох эрхтэй ба саяхан болсон Азийн АШТ-д заавал оролцож байж сонгон шалгаруулах тэмцээнд давуу эрх эдлэн шигшээ барилдаанд барилдах эрхээ баталгаажуулна. 

Харин УАШТ-ий мөнгө, хүрэл медальтнууд болон медалийн гадна үлдсэн тамирчид “Алтан Гранпри” болон Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарт багтсан ОУТ-д оролцсон байдлаар чансааны оноо цуглуулж, эхний таван байрт жагссан тамирчин сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Чансаанд багтсан таван бөх сонгон шалгаруулах тэмцээнд тойргоор барилдаж, ялагч нь энэ жилийн улсын аваргатай халз барилдана. Гэхдээ улсын аварга тамирчин Азийн АШТ-д оролцоогүй бол бусад тамирчдын адил чансааны оноог тооцож, халз барилдаанд шууд орох эсэхийг харгалзаж үзэхийг анхаарна уу. 

Халз барилдаанд хэн түрүүлж хоёр ялсан нь тухайн жилийн олимп, ДАШТ-д оролцох эрхтэй болно. Түүнчлэн эмэгтэйчүүдийн зарим жинд нэг тамирчин хоёр өөр жинд чансааны эхний тавд багтсан байгааг анзаарсан биз. Тэгвэл тухайн тамирчин аль жинд барилдах эсэхээ тавдугаар сарын 25-ныг хүртэл МЧБХ-нд албан ёсоор мэдэгдэх ёстой. Энэ нь чансаанд тухайн бөхийн ард орсон тамирчинд сонгон шалгаруулах тэмцээнд бэлтгэхэд хугацаа өгч байгаа юм. Оноо олгох журамд УАШТ, Гран при тэмцээний алт -10, мөнгө-9, хүрэл-8, V байр+6 оноо, VII байр-4, VIII байр-3, IX байр-2, X байр-1 оноо, ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнд алт-8, мөнгө+7, хүрэл+6, V байр+4, VII байр-2, VIII байр-1 гэх мэтчилэн оноо олгож байгаа юм.

Ингээд энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Дан Колов, “Монголиа Опен” ОУТ-д жин тус бүрт тамирчид хэрхэн оноо цуглуулсаныг хүргэе. 

Мөн өнөөдөр МЧБХ- ны дасгалжуулагчид хуралдан тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байр эзлэсэн тамирчдад чансааны оноо өгөхөөр шийдвэрлэсэн ба алтан медальд 10, мѳнгѳн медальд 9, хүрэл медальд 8 оноо ѳгѳхѳѳр 100% санал нэгдлээ. Сонгон шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 10-11-ний ѳдрүүдэд явагдана.

Эцсийн байдлаар чансааны эрэмбийг хүргэж байна.


No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.


No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top