“Мастер тулаанч шоу”-ны 2-р шат эхэллээ

2017 оны 05 сарын 02

Монголд анх удаа VTB, “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” хамтран 30 сая төгрөгийн төлөөх тулааны спортын “МастерТулаанч” шоу нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүргээд байгаа билээ. Тэгвэл Тус тэмцээний 2-р шат өнөөдөр 21:30 минутаас эхлэн үзэгчдэдээ хүрэх гэж байна.

Мастер тулаанч шоуны 1-р үед 120 оролцогчоос тулаан хийж ялсан, шилдэг 24 залуу тунаж үлдээд байна. Өмнөх 1-р үед facebook, instagram-ын од Ангууч хочит Б.Баттөр үзэгчдийн анхаарлыг бүрэн татсанаар сошиал ертөнцөд тус нэвтэрүүлгийн нэр хүнд улам эрчээ авсан.

Мөн Мягмарын Мөнхбат чөлөөт бөхөөр хичээллэдэг тамирчин бусдын анхаарлыг татаж буйгаараа 1-р шатны тэмцээн өндөрлөсөн тул 2-р шат үзэгчдын анхаарлыг улам татах нь ойлгомжтой.


Б.БАТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top