Спортын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээнийг автозамынхан тэргүүллээ

2017 оны 04 сарын 04

Зам, тээврийн хөгжлийн яамны спортын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж, баг тамирчид идэвхитэй оролцлоо. Нэгдсэн дүнгээр Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн болжээ. Мөн Төрийн захиргаа удирдлагын газар хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат эв нэгдлийн гол илэрхийлэл болсон спортын арга хэмжээнд оюуны их хөдөлмөр эрхэлж, бодлого хэрэгжүүлж буй зам, тээврийн хөгжлийн яамны хамт олон идэвхитэй оролцож байгаад талархал илэрхийлж, баг, тамирчдад баяр хүргэлээ.

 

Зам, тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсүүд хамт олны бүтээлч байдал, нэгдмэл байдлыг дээшлүүлэх, баг болон хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү спортын тэмцээнийг тус яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс зохион байгуулсан юм. Зам, тээврийн салбарын хэмжээнд спотын аварга шалгаруулах тэмцээн удахгүй зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top