2000 оноос хойших Монгол Улсын залуучуудын улсын аваргууд

2017 оны 03 сарын 31

“Арж Капитал” ХХК-ийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын УАШТ ирэх амралтын өдрүүдэд /2017.04.01-04.02/ Спортын төв ордны “А” зааланд болно.

Залуучуудын УАШТ эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос эхлэн аваргаа тодруулж эхэлсэн түүхтэй. Эрэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, спортын мастер С.Ганбаяр нар хамгийн олон удаа буюу дөрвөн удаа түрүүлсэн нь дээд амжилт юм. П.Өнөрбат гавьяат 2004, 2006-2008 онд түрүүлж, С.Ганбаяр 2001-2004 онд жиндээ хэнд ч тамимаа өгөөгүй. Түүнчлэн спортын мастер Ө.Ууганбаяр 2001-2003, ОУХМ Г.Идэрхүү 2010-2012, З.Занабазар 2014-2016 онд гурван удаа дараалан түрүүлж байв.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Нямгэрэл 2011-2015 онд таван жил дараалан түрүүлж, эвдэхэд бэрх амжилтыг тогтоосон. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 2007-2010, ОУХМ Г.Отгонжаргал 2012, 2014-2016, П.Номин-Эрдэнэ 2011-2014 онд, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг 2008-2010, ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2007-2009, ОУХМ Ө.Нарангэрэл 2008-2010, Ц.Бямбазаяа 2009, 2011, 2012, Б.Даваасүрэн 2007, 2008, 2010 онд гурван удаа залуучуудын улсын аваргын алдрыг хүртэж байжээ. 2000 оноос хойш залуучуудын Монгол Улсын аваргуудыг танилцуулъя.


Залуучуудын улсын аваргууд:

Эрэгтэйчүүдийн 50 кг: Д.Ганхуяг 2000, Санжаагийн Ганбаяр 2001, Энхсайханы Ням-Очир 2002, Гаадангийн Амархүү 2003, Пүрэвжавын Өнөрбат 2004, Дашийн Алтанхуяг 2005, Төмөрийн Даваахуяг 2006, 2007, Баярсайханы Батсүх 2008, Батболдын Номин 2009, Батжаргалын Төгс 2010, Батчулууны Майдар 2011, 2012, Цэрмаагийн Чинзориг 2013, Цэдэвийн Мандалсүрэн 2014, Аюушжавын Нэргүйбаатар 2015, Нармандахын Насанбуян 2016 он

55 кг: О.Шинэбилэг 2000, Өлзийбаярын Ууганбаяр 2001, 2002, 2003, Энхсайханы Ням-Очир 2004, Гаадангийн Амархүү 2005, Ёндонпүрэвийн Батдархан 2006, Дамдинбазарын Цогтбаатар 2007, Баатарын Мөнхбаатар 2008, Содномдашийн Батболд 2009, Батболдын Номин 2010, Эрдэнэбатын Бэхбаяр 2011, Бат-Эрдэнийн Мөнхбат 2012, Гансүхийн Отгонбаатар 2013, Занданбудын Занабазар 2014, 2015, 2016 он

60 кг: Дугарсүрэнгийн Лхагвадорж 2000, Сэнгэдоржийн Сүхбаатар 2001, Санжаагийн Ганбаяр 2002, Цагаанбаатарын Оюунболд 2003, 2004, Эрдэнэцогтын Хэрлэн 2005, Пүрэвжавын Өнөрбат 2006, Батчулууны Анхбаяр 2007, Энхбатын Эрдэнэбаяр 2008, Хишигнямын Ундрахбаяр 2009, Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 2010, 2011, Түмэнбилэгийн Түвшинтулга 2012, Цэрмаагийн Чингис 2013, Болдмаагийн Бат-Эрдэнэ 2014, Сармандахын Билгүүн 2015, Алтансувдын Мөнх-Эрдэнэ 2016 он

66 кг: Энхтайваны Баярсайхан 2000, 2001 (63 кг), Чулуундаваагийн Мөнхбаяр (69 кг), Даваасамбуугийн Эрдэнэбат 2001 (69 кг), Дугарсүрэнгийн Лхагвадорж 2002 (63 кг), Буянжавын Батзориг 2002 (69 кг), Санжаагийн Ганбаяр 2003, 2004, Доржваанчигийн Гомбодорж 2003 (69 кг), Нармандахын Наранбаатар 2005, Энхбаярын Золбоо 2006, Пүрэвжавын Өнөрбат 2007, 2008, Сүрэнжавын Шинэбаяр 2009, Гантулгын Идэрхүү 2010, 2011, 2012, Эрдэнэбатын Тэмүүжин 2013, Ганболдын Төрболд 2014, Чойдогжамцын Жамсранжав 2015, Хуягтбаатарын Хишигбат 2016 он

74 кг: Баттуяагийн Батчулуун 2000, 2001, Баярсайханы Батжаргал 2002, Чагнаадоржийн Ганзориг 2003, Доржваанчигийн Гомбодорж 2004, Доржваанчигийн Түгждорж 2005, Пүрвээгийн Өсөхбаатар 2006, Мягмарсүрэнгийн Батмөнх 2007, 2008, Оргодолын Үйтүмэн 2009, Гомбодоржийн Пүрэвдорж 2010, Болор-Эрдэнийн Номиндалай 2011, Баатарын Нямбаяр 2012, Баасанцогтын Өлзийсайхан 2013, Энхтөрийн Мөнх-Эрдэнэ 2014, Бат-Эрдэнийн Бямбадорж 2015, Занданбудын Сумъяабазар 2016 он

84 кг: Баярын Баярдорж 2000, Жаргалын Мягмарсүрэн 2001, Түвшинтөрийн Энхтайван 2002, Цэрэндоржийн Нямдорж 2003, 2004, Ядамсүрэнгийн Алтантулга 2005, Найданпүрэвийн Цэрэнчунт 2006, 2008, Г.Ганзориг 2007, Доржхандын Хүдэрбулга 2010, Чинболдын Идэрбаяр 2011, Болор-Эрдэнийн Номиндалай 2012, Ганболдын Төрмөнх 2013, Баатарын Нямбаяр 2014, Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ 2015, Төмөрбатын Мөнгөншагай 2016 он

96 кг: Түвшинтөрийн Энхтуяа 2000, Жанчивын Отгонбаяр 2001, Батмөнхийн Сүхбаатар 2002, Түвшинтөрийн Энхтайван 2003, Баасансүрэнгийн Мөнхбат 2004, Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2005, Бат-Очирын Одгэрэл 2006, Бямбадоржийн Заяамандах 2007, Ганболдын Ганням 2008, Нацагсүрэнгийн Золбоо 2009, 2010 (+96 кг), Гэлиймаагийн Биндэръяа 2011, Хүрэлбаатарын Оргилболд 2012, Энхбаатарын Төгөлдөр 2013, Наранцогтын Билгүүн 2014, Ганболдын Төрмөнх 2015, Баттулгын Нямсамбуу 2016 он

120 кг: О.Батжаргал 2001, Эрдэнэбатын Зоригтбаатар 2002, Ц.Ганзориг 2003, Чотонгийн Баянмөнх 2004, Энхтөгсийн Оюунболд 2011, 2012, Батбаярын Даваа-Очир 2013, Энхтөрийн Мөнхбаатар 2014, Баасангийн Эрдэнэбаатар 2015, Мөнхбатын Жамсрандорж 2016 он

Эмэгтэйчүүдийн 44 кг: Пүрэвдоржийн Цолмон 2007, Эрдэнэсүхийн Нарангэрэл 2008, 2009, 2010, Эрдэнэчимэгийн Болор-Эрдэнэ 2011, Ганбаатарын Отгонжаргал 2012, Ганболдын Мөнхцэцэг 2013, Лхагвагийн Баттогтох 2014, 2015, Ганбаатарын Пүрэвсүрэн 2016 он

48 кг: Баярмагнайгийн Даваасүрэн 2007, 2008, 2010, Цогтбаатарын Бямбазаяа 2009, 2011, 2012, Цогт-Очирын Намуунцэцэг 2013, 2016, Ганбаатарын Отгонжаргал 2014, 2015 он

51 кг: Даваасүхийн Отгонцэцэг 2007, 2008, 2009, 2010, Эрхэмбаярын Даваачимэг 2011, 2012, Батбаатарын Мөнхтуяа 2013, 2014, Болормаагийн Дөлгөөн 2016 он

55 кг: Х.Бат-Эрдэнэ 2007, Энхбаярын Цэвэгмид 2008, Сүндэвийн Бямбацэрэн 2009, Батбаатарын Номин-Эрдэнэ 2010, 2011, Алтанцэцэгийн Батцэцэг 2012, 2014, Пүрэвдоржийн Орхон 2013,  Буян-Өлзийн Буянхишиг 2015, Ганбаатарын Отгонжаргал 2016,

59 кг: Гансүхийн Номинзул 2007, Соронзонболдын Батцэцэг 2008, 2009, 2010, Баатарзоригийн Батцэцэг 2011, Сүхээгийн Цэрэнчимэд 2012, 2014, Энхбатын Гантуяа 2013, 2015, Пүрэвийн Отгонбаяр 2016 он

63 кг: Чагнаадоржийн Нарангарав 2007, Цэрэндоржийн Баярзаяа 2008, Шархүүгийн Түмэнцэцэг 2009, 2010, Бүрнээбаатарын Нямгэрэл 2011, 2012, 2013, 2014, Хүрэлхүүгийн Болортуяа 2016 он

67 кг: Очирбатын Насанбурмаа 2007, 2008, 2009, Содномын Пүрэвхүү 2010, Отгонбатын Оюунтуяа 2011, 2012, Баатарзоригийн Батцэцэг 2013, Отгонхүүгийн Оюунгэрэл 2014 , Бүрнээбаатарын Нямгэрэл 2015, Энх-Амарын Даваанасан 2016 он

72 кг: Цэндсүрэнгийн Одмаа 2007, Батболдын Буянжаргал 2008, Батсайханы Наранчимэг 2009, 2010, Буянжаргалын Даваацэрэн 2011, 2012, Пүрвээгийн Номин-Эрдэнэ 2012, 2013, 2014, 2015, Мөнхбатын Хишигмаа 2016 он

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top