Опри Хепбёрны хөвгүүдийн мөнгөний төлөөх тэмцэл эцэстээ хүрчээ

2017 оны 03 сарын 11

Алдарт жүжигчин Одри Хепбёрны хоёр хүүгийн тэмцэл ширүүсч байгаа тухай “Одри Хепбёрны хүүхдийн төлөө сан”-гийн  хуульч Стив Янг мэдэгдэв. Тэдний дунд эхийнхээ үлдээсэн үнэт эдлэл, хөрөнгө мөнгөний зөрчил байсаар иржээ.

Өнгөрсөн сард гэхэд , жүжигчин эмэгтэйн том хүү Шон Феррер “Одри Хепбёрны хүүхдийн төлөө сан”-гийн үйл ажиллагаанд саад хориг тавихаар шүүхэд хандсан байна. “Одри Хепбёрны хүүхдийн төлөө сан” нь жүжигчин Хепбёрнтой холбоотой эд агуурс зэргээр үзэсгэлэн гаргаж түүнээс олсон орлогоороо үйл ажиллагаагаа явуулдаг аж. Сангийн тэргүүнээр Хепбёрны хоёр дахь нөхрөөсөө төрүүлсэн Андреа Дотти  хүү нь ажилладаг байна.

Шон Феррер эцэг ондоо эх нэгтэй дүүгийнхээ хийж буй ажилд саад тавьж, өөрийнх нь зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эрхлэх ёстой хэмээн үздэг гэнэ.1993 онд ах дүүс тус санг хамтран байгуулсан боловч 2008 онд Феррер санхүүгийн хямралд өртсөнөөр хүүхдийн сангийн хөрөнгө санхүүжилтээс хүртэхийг санаархах болжээ.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top