Монголд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 Олон Улсын тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 08

 Дэлхийд дахинд хурдацтай хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3”-тай хамтарсан Монгол дахь албан ёсны анхны тэмцээн Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулагдан “FIBA 3x3”-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөө энэхүү тэмцээний үеэр “FIBA 3x3”-ийн Ази тивийг хариуцсан ахлах шүүгч ирэн Олон Улсын шүүгчийн семинар зохион байгуулах юм.

Тэмцээнд  өнгөрсөн онд Азийн элсний наадмаас мөнгөн медальт баг, Дэлхийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт баг, мөн эдгээр хоёр баг дээр нэмэгдээд БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн тоглогчид, АНУ-ын Легионеруудын 3х3 баг, 4-р сард болох Азийн Оюутны АШТ-нд оролцох 2 баг, Спрайт 3х3 тэмцээний 3 удаагийн аварга баг, Үндэсний лигийн 3х3 баг гэсэн шилдэг 8 баг оролцохоор болсон байна. Мөн энэхүү тэмцээнд оролцогчид нь FIBA 3x3-ийн дэлхийн ранкын оноог цуглуулах боломжтой юм.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top