Буриад руу өргөн бүрэлдэхүүнтэй баг “дайлаар” мордоно

2017 оны 03 сарын 08

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд Улаан-Үд хотод болно.

Энэ удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсаас 70-аад хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг оролцохоор болжээ. Үүнд Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбатаас бусад бүх шилдгүүд хойд хөршийг зорих аж.

Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Б.Батзориг, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар (Гацуурт-Олимп), ОУХМ Ж.Чулуунбат (Сүлд), спортын мастер Ц.Баярсайхан (ҮБТДС), Ж.Дандар (Харгант-Цамхаг), Ц.Гантөгс (Арслан), шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллана.

Монголын багийн түрүүч өнгөрсөн ням гаригт Улан-Үдэд очоод байгаа бол үлдсэн нь ирэх пүрэв гаригт явах юм. Өнгөрсөн жилийнБуриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв.

Буриадад зодоглох багийн бүрэлдэхүүн:

57 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, С.Батболд, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Ц.Цогбадрах, Б.Төгс

61 кг: Гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, Т.Түвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Т.Тулга, спортын мастер Д.Балжинням, Г.Отгонбаатар, С.Билгүүн, Б.Гүндсамбуу, дэд мастер Ц.Цогхүү

65 кг: ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, спортын масер Г.Чойгожод, Ч.Жамсранжав, Б.Наранболд, Х.Хишигбат, Г.Ханбүргэд, дэд мастер А.Батдорж, О.Ганбаяр

70 кг: гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Нямдорж, Д.Хатанбаатар, Б.Цогтгэрэл, Б.Сүхбат, Н.Амарсайхан

76 кг: ОУХМ Д.Гомбодорж, Б.Анхбаяр, спортын мастер Б.Батсүх, Г.Төрболд, З.Сумъяабазар, Б.Отгонбаяр, Б.Бямбадорж, дэд мастер Ө.Элбэгбаяр

86 кг: ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Б.Өлзийсайхан, Т.Мөнгөншагай, Г.Ганхуяг

97 кг: ОУХМ М.Билгүүтэй, Л.Төртогтох, спортын мастер Б.Одсүрэн, Ш.Пүрэвгарьд, дэд мастер Б.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ

125 кг: ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга, спортын мастер М.Лхагвагэрэл, Э.Төгөлдөр, Ц.Мөнхбаяр

Д.Тамир

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top