Домогт хөлбөмбөгчин Пелегийн хүү түр суллагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 06

Бразилын хөлбөмбөгийн домог Пелегийн сахилгагүй хүү Эдиньо шоронгоос суллагджээ.  Бразилын шүүхээс түүнийг 2014 онд мафийнхантай холбогдож мөнгө угааж, хар тамхи борлуулсан хэрэгт буруутган анхан шатны шүүх 33 жилийн ял оноогоод байсан. Улмаар Эдиньо шүүхийн шийдвэрийг давж заалдан 33 жилийн ялаа 12 жил, 10 сар болгон хөнгөрүүлсэн. Гэхдээ өнгөрсөн сард ялаа эдлэхээсээ өмнө өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж түүний өмгөөлөгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлийг хэлэлцэх хугацаанд түүнийг суллахаар болсон байна.

Агуу эцгийн нэрийг олон удаа муугаар цуурайтуулж байгаа тэрээр 29 настайдаа автомашины уралдаанд оролцож байхдаа мотоциклийн спортын тамирчинг санамсаргүйгээр хөнөөсөн хэрэгт шийтгэгдэж зургаан жилийн дараа цагаадаж байсан билээ. Түүний анхны хар тамхины хэрэг нь энэ удаагийнх биш бөгөөд өмнө нь 2006 онд хар тамхины наймаа хийсэн хэрэгт холбогдон зургаан сар шоронд суугаад гарч байлаа.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top