Хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоолоо

2017 оны 02 сарын 22

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Засгийн газар 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо.

1.  "Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд

2.  Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт

3.  Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт

4.  Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт

5.  Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт

6.  Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт

7.  Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт

8.  Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top