АН-ын бүлгийн хуралдаанаар Төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Үүнд ТӨК-иудын захирлын цалин хамаарахгүй ажээ. Харин зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг эргэж нягтлахаар болсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ. Тухайлбал хуучин сэлбэг хэрэгсэлд оноох татварыг нэмэгдүүлэх асуудлыг онцолжээ. Учир нь сэлбэг нэрийн доор эвдрэлтэй хуучин автомашин оруулж ирээд, засварлан зарж байгаа нь худалдан авагчдыг амь насаар нь хохироох зэрэг сөрөг үр дагавартай байгааг тодотгосон юм. Үүнээс 150 метр квадратаас дээш хэмжээтэй орон сууцнаас татвар авах гэх мэт асуудлуудыг дахин судлах ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Түүнчлэн хүүхдийн мөнгийг өмнөх шийдвэртэйгээ адил зорилтот бүлгийнхэн буюу нийт хүүхдийн 60 хувьд олгох ба оюутны 70 мянга 200 төгрөгөөр урамшууллыг олгохгүй байх шийдвэр гаргажээ. Харин түүний оронд 90 тэрбум төгрөгийн сантай "Оюутны тэтгэлгийн сан" байгуулах Засгийн газрын саналыг дахин судлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн хуралдаанаар үзжээ. Мөн төсвийн тэнцлийг сайжруулах буюу орлого нэмэгдүүлж, зарлагаа бууруулах хувилбаруудыг судлах юм байна

Сэтгэгдэл ( 0 )