НААДМААР АВТО МАШИНЫ ДУГААРЫГ ХЯЗГААРЛАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 05

Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. 10 хоног үргэлжлэх баярын амратын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Мөн АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын 13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top