НИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш 11.00 цагт болно

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 05

НИТХ-ын тэргүүлэгчид яг одоо Хангарьд ордонд хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтож, маргааш 11.00 цагт хуралдахаар болов.  НИТХ-ын анхдугаар хуралдаанаар

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын албан тушаалд хэнийг томилох вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. МАН-ынхан ИТХ-д олонх болсон учир хотын даргыг томилох хуультай. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг дэвшүүлжээ. Харин НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажиллана гэсэн мэдээлэл байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top