Улиасны молцгийг тайрч, хөвөнг багасгах ажил үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 14

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ази Европын  Мон-Экологи” төвтэй хамтран 2016 оны ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд  дөрвөн бригад гаргаж, 18 маршрутаар улиас модны молцог тайрах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь улиас модноос гарах унгирал буюу хөвөнг багасгах зорилготой юм. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт байрлаж буй  3328 модны молцгийг тайрсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Мөн тус төвөөс улиасны молцог тайрах шаардлагатай моднуудын байршлын мэдээллийн санг үүсгэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудад өөрийн эзэмшлийн хашаанд байгаа улиас модны молцогийг тайруулах шаардлагатайг зөвлөсөн албан бичиг хүргүүлэн ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд  улиасны хөвөнг багасгахад хамтран ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.247) 2025 оны 03 сарын 13

Mash ikh bayarlalaa, harshiltai humuusiig avardag yum bilee

1  |  0
Top