Усанд осолдож 11 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 09

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин ихсэж байгаагийн улмаас бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Өнөөдрийн байдлаар усны ослын улмаас 11 хүн амь насаа алдаад байна. Үүнээс бага насны хоёр хүүхэд усанд осолдож нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усны ослын хоёр дуудлагаар ажиллаж байна. Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрний усанд иргэн 38 настай эрэгтэй Т осолдсон дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлгэрмөрөн голд иргэн Б осолдож Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 15 удаа гүний шумбалт хийсэн байна. Мөн явганаар 20 км-т самналт хийсэн, гол, үертэй, шумбалт хийхэд харагдах нөхцөл хязгаарлагдмал байгаа тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан ард, иргэдэд хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top