MN мэдээллийн төвд өнөөдөр 1-р сургуулийн багш ажилчид мэдээлэл хийж, тус сургуулийн захирал Б.Төгсжаргалтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Тус сургуулийн математикийн багш Х.Батцэцэг хэлэхдээ “Б.Төгсжаргал нь Боловсролын тухай хууль болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг тус тус ноцтойгоор зөрчиж байсан байна. Үүнд:
- Сургуулийн удирдлага сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж үзэж байна. Учир нь 1-р сургуулийн захиралаар томилогдохоосоо өмнө 1 жил 8 сарын хугацаанд боловсролын байгууллагад ажиллаагүй. Үүнээс өмнө ажиллаж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилд тэнцээгүй, сахилгын зөрчлөөс болж халагдсан нь мэдэгдсэн.
- Захирлаар ажиллаж байсан 2 жилийн хугацаанд жилд 250 хүүхэд, хоёр жилд 500 орчим хүүхэд элсэн оруулсан бөгөөд үүнээс нэг жилд 150 гаруй хүүхэд ганцхан Б.Төгсжаргал захирлын гарын үсэгтэйгээр орж байгаа нь мөн л эргэлзээ төрүүлж байна. Өмнөх үеийн захирлууд элсэлтийн журмыг батлуулаад, элсэлтийн комисс гаргуулж, комиссоор дамжуулан бүх асуудлыг шийддэг байсан бол Б.Төгсжаргал нь ганцаараа дур мэдэн шийдсэн юм. 2 жилийн өмнө манай сургууль 2460 сурагчтай байсан бол одоо 3000 шахам сурагчтай болсон. Нэг ангид байх сурагчдын норм хэтэрч, 60-63 сурагч нэг ангид хичээллэж байгаа нь Боловсролын стандартыг ноцтойгоор зөрчиж, сурагчдын сурах, багш нарын тайван ажиллах эрхэд халдаж байна гэж үзэж байгаа юм.
- Б.Төгсжаргал нь ажиллаж байх 2 жилийн хугацаанд нийт 70 гаруй хоног ажилдаа ирээгүй. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтыг удаа дараа зөрчиж байгаа хэрэг. 70 хоногийг цагаар тооцвол 560 цаг. Сараар тооцвол 4 сар ажилдаа ирээгүй боловч 2016 оны 5 дугаар сарын цалингаас бусад бүх цалингаа бүтнээр нь авч байсан. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож үзвэл ойролцоогоор 3 сая төгрөгийн цалинг зүгээр авч байсан гэсэн үг” хэмээлээ.
Мөн тус хэвлэлийн бага хуралд багш ажилчдаас гадна сурагчдын эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүд ирсэн байлаа. Тэдний нэг болох Н.Тамир хэлэхдээ “Ямар нэгэн байгууллагын удирдлагын 1-р гарын үсэг байхгүй бол тухайн байгууллагын ажил урагшилдаггүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү сургуульд бүтээн байгуулалт хийгдээгүй. Сургуулийн засвар үйлчилгээ, ахуйн байдал үнэхээр хэцүү байна. Эцэг эхчүүдийн төлөөлөл энэ талаар ярилцах гэж хоёр удаа очсон ч хоёуланд нь ажлын байран дээр байгаагүй. Туслахтай нь холбогдоод ярихаар уламжилж өгье эсвэл бүх эцэг эхчүүдийн гарын үсэг цуглуулаад ир гэдэг. 6-р ангийнханд бүтэн жилийн турш түүхийн хичээл орох ёстой байснаас 2-3-хан цаг л орсон гэсэн. Тэгээд хүүхдүүдэд хэлэхдээ “Дүндээ санаа зовох хэрэггүй. Багш нь та нарын дүнг өргөөд тавьчихна” гэж хэлсэн байсан. Тэгээд энэ н.Эрдэнэ гэгч багшийг сураглаад үзэхээр Б.Төгсжаргал багштай хамт 115-р сургуулиас ажлын хариуцлага алдаад ажлаас халагдсан хүн билээ. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл эцсийн эцэст хүүхдүүд л хохирч байна. Тэдний сурах эрх зөрчигдөж байна. Тиймээс үүнд ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч гэж хэлэх гэсэн юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Богино хугацаанд асар хурдан баяжиж маш олон хүүхэд арын хаалгаар оруулсан бүх анги гүнзгий анги хүртэл норм хэтэрсэн архи их уудаг шоучин гар ийм дампуурал болгосон 1-сургуулийн захиралыг яаралтай соль арга хэмжээ ав ийм байдалд хүргэсэн Гантөмөр сайдад огт битгий саналаа өгөөрэй Сүхбаатарчуудаа!!!
Melen hoilog medrel muutai zahiral ni ch une shuu. Suuliin heden sar menegeruud ni l hamag ajliig ni hiij bsn. Surguulinnhaa tugsultiin bayar deer ch haragdaagui shuu. Arhichin avgai jijuurteigee arhi uuj bhiig harj l yavlaa.....
харъяалалын хүүхдээ авахгүй байсан энэ нөхөр ATГ-д өгөх хэрэгтэй Ах дүү төрөл садан найз нөхөд нууц амраг бүгдийнх нь дансыг шалгах хэрэгтэй. гэрийг нь нэгжих ёстой
яасан мөнгөө хувааж идэхгүй уурын хүргэцэн үү. X(
Huue hansh n 4000$
Ene tamir ch odoo yu bilee.uuruu zalilangiin hergeer murdun baitsaah gazar ywj l bsn bh shuu 1surguulin bagsh nar nul awilgalchid bagsh nar jild 1huuhed oruuldag shuu de undur uneer
Ene tamir ch odoo yu bilee.uuruu zalilangiin hergeer murdun baitsaah gazar ywj l bsn bh shuu 1surguulin bagsh nar nul awilgalchid bagsh nar jild 1huuhed oruuldag shuu de undur uneer