Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нүүрс олборлохоор ухсан нүхэнд хоёр хүн унаж амиа алджээ. Талийгаач А, Г нар 27 настай бөгөөд тус уурхайд ажиллаж байгаад шороонд дарагдаж амиа алдсан байна.
Тус уурхайг 53 настай иргэн Д гэгч ажиллуулж байсан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй байсан гэх мэдээлэл байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл ( 0 )