Автозамын боомтууд амарна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 08

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд  маргааш амрах юм байна. Учир нь БНХАУ-д “Луут завины баяр” тохиож байгаа бөгөөд энэхүү баяртай холбоотойгоор маргааш буюу  зургадугаар  сарын 9-ний өдөр автозамын хилийн боомтууд амарна. Зургадугаар сарын 10-ны баасан гаригаас хуваарийн дагуу  хэвийн ажиллана.

Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top