Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байгаа талаараа "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИС, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Эрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Төв цэнгэлдэх орчмын орон сууц албан газрууд, Нархан, Жаргалан, Оддын хотхон орчмын орон сууцны хорооллын төв шугамын засварын ажлыг хугацаанаас өмнө хийж, хэрэгцээний халуун усыг залгасан.
Мөн 93-р сургууль орчмын орон сууц, Дүүхээ худалдааны төв орчмын засварын ажлыг графикт хугацаанаас 7 хоногийн өмнө дуусгаж хэрэгцээний халуун усаар хангаад байна.
Өргөө кино театр, МҮОНРТ, 6-р бичил хороолол, Эх нялхас, Төмөр замын удирдах газрын орчим, Барс захын хойд талын орон сууцны хороолол аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангадаг төв шугамын засварын ажлыг уртасгасан цагаар ажиллаж хугацаанаас нь 1 хоногийн өмнө буюу 5 сарын 30-нд хэрэгцээний халуун усаар хангав.
Тэгвэл тавдугаар сарын 30-наас энэ сарын 10-ны хооронд дараах газруудад шугам, тоноглолын засварын ажлууд хийнэ.

Сэтгэгдэл ( 4 )
Eнканто хотхон 5-р сарын 15наас одоог хүртэл (6сарын 5) халуун ус байхгүй. Иргэдийг хохироосоор байна. Худлаа ярьсаар байвал Бат-үүлийн багийг сонгохгүй шүү. Худлаа шаасаар байгаараа муусайн ЛАЛАРын АРДЧилсан намынхан
Bayanzurkh,officeruudiin ordnii haviin haluun us tasraad 3 doloo honoj bn.6-4 nd irne gesen bhgui shuu.
220 мянгатад халуун ус таслаад 2 долоо хонсон байхад 5-р сарын 30-аас тасалж байгаа юм шиг худлаа мэдээлэл өгч байна. Одоо тэгээд бас 6-р сарын 10 хүртэл таслах юм гэнэ. Цаг хугацаанаасаа өмнө халуун усаар хангаж байгаа юм шиг худлаа захиалгат мэдээлэл өгөхөөс гадна гаргасан мөрдөхгүй худлаа график олон нийтийн хэрэгслээр түгээх шаардлага алга.