Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бид өргөн дэлгэр, сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Цагдаагийн байгууллагаас энэ жилийн баярын өдрийг Монгол улс даяар харьцангуй тайван тэмдэглэж, элдэв хэрэг зөрчил багатай өнгөрүүлсэн гэдгийг хэллээ.
Гэхдээ баярын үйл ажиллагааны үеэр эцэг эхээсээ төөрсөн хүүхдийн тоо 100 дөхсөн байна. Тодруулбал, өчигдөр төв талбайд эрэгтэй 61, эмэгтэй 36 нийт 97 хүүхэд төөрсөн байсныг бүгдийг нь эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл ( 0 )