Автомашины татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 02

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвараа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой юм.

Хэрэв заасан хугацаанд буюу зургадугаар сарын 1-нээс өмнө татвараа төлөөгүй бол Замын цагдаагийн алба нь авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах эрхтэй юм байна. Тиймээс татвараа төлж амжаагүй бол яаравчлан төлөхийг сануулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top